| Хэл солих |
![]() |

| ЦАГДААГИЙН АКАДЕМИ МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА |
Магистрантурт элсэгчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: - Суралцахыг хүссэн өргөдөл - Төрийн албан хаагчийн анкет, 4x3 хэмжээтэй цээж зураг 2% - Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар - Элсэгчийг дэмжин ажлыг зохицуулан түр чөлөөлөхийг зөвшөөрсөн харъяа байгууллагын тодорхойлолт - Эрх зүйн бакалаврын диплом, хавсралтын баталгаажуулсан хуулбар /голч дүн 3.0 дээш байх/ - Бүртгэлийн хураамж 10000 төгрөг
Докторантурт элсэгчдийн хувьд нэмж: - Эрх зүйн магистрын диплом, хавсралтын баталгаажуулсан хуулбар /голч дүн 3.3 дээш байх/ - Оюуны бүтээлийн жагсаалт - Сонгосон сэдвийн чиглэлээр бичсэн реферат Сургалтын хугацаа: Магистрантурт 1.5 жил, докторантурт 3 жил Сургалтын төлбөр: Магистрантурт 1.5 жилийн төлбөр 950.000 төгрөг, докторантурын 1 жилийн төлбөр 750.000 төгрөг Бүртгэл: 2010 оны 09 -р сарын 19-20 -ны өдөр ажлын цагаар Цагдаагийн Академид явагдана Элсэлтийн шалгалт: Мэргэжил төст - бодлого /60 хувь/, англи хэл тест /40 хувь/ Харилцах утас: 7015-5002, 7015-5011, 9917-4265, 9918-2460 (Элсэгчийн бүртгэл, уралдаант шалгалтын хураамж 10000 төгрөг)
СУРГАЛТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА |
| Цагдаагийн академийн 2009-2010 оны хичээлийн жилийн 76 дахь төгсөлт болов |
Цагдаагийн академийн 2009-2010 оны хичээлийн жилийн 76 дахь төгсөлтөд зориулсан "Туяа" тоо, төгсөгчид цагдаагийн цол, диплом гардуулах ёслолын ажиллагаа Цагдаагийн академид болов. - Энэ оны хичээлийн жилд Цагдаагийн академийг 323 сонсогч, оюутан төгсөж байгаагаас цагдаагийн ажил-эрх зүйч мэргэжлээр 157, эрх зүйч-шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажил мэргэжлээр 38, эрх зүйч мэргэжлээр 102, эрх зүйч-криминалистикийн шинжээч мэргэжлээр 26 төгсөгчид бакалавр зэрэглэлийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа. - Ёслолын ажиллагаанд ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир оролцон оюутан, сонсогчдод хандан баяр хүргэж, хэлсэн үгэндээ "...түүхэн замналтай Цагдаагийн академид сурч бэлтгэгдсэн боловсон хүчин улс орныхоо өнцөг булан бүрт үр бүтээлтэй ажиллаж, үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үйлсэд сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжил, идэвх чармайлтаа дайчлан, төрийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай албандаа хичээн зүтгэж амжилт гаргана гэдэгт итгэж байгааг" онцлон тэмдэглэн ажлын амжилт хүсэн ерөөв. - Төгсөгчдөөс 117 нь сонсогчийг цагдаагийн офицерын бүрэлдэхүүнд оруулж "цагдаагийн дэслэгч" цол, 23 төгсөгчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицерын бүрэлдэхүүнд оруулж "дэслэгч" цолоор шагнав. - Мөн суралцах хугацаандаа сурлага, спорт, эрдэм шинжилгээ судалгааны ажилд амжилт гаргасан төгсөгч Н.Ганболор, Б.Азжаргал, Т.Октябрь, О.Эрдэнэсайхан, Н.Шинэбаяр, С.Сэлэнгэ, Т.Оюунжаргал нарыг ЦЕГ, ШШГЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн баярын бичиг, мөнгөн шагналаар шагнажээ. |
| Эх үрсийн баярыг тэмдэглэв |
2010.05.31-нд академийн удирдлага багш, ажилтаны хүүхдүүдийг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүлээн авлаа. |
| Дэлгэрэнгүй унших... |